Цонхоор үсрэхийг завдав

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, нэгдүгээр хорооллын 32 дугаар байрны зочид буудлын гуравдугаар давхараас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага өчигдөр 19:40 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад тус буудлын гуравдугаар давхарын 308 тоотоос иргэн Ч согтууруулах ундааг хэрэглэсэн үедээ цонхоор үсрэхийг завдаж байсныг аварч хорооны цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ