ШӨХТГ-аас буу, сумны үнэд хяналт тавьдаг болжээ

ШӨХТГ-аас Монгол улсын хэмжээнд галт зэвсгийг нийтэд худалдах зорилгоор хилээр оруулах "Асэ трейвэл", "Хорсменклаб" ХХК-уудын үйл ажиллагааг хянаж үзэн тус тус давамгай байдалтай ахуй эрхлэгч гэдгийг нь тогтоосон байна.
Ингэснээр давамгай байдлаа ашиглан үнээ дур зоргоороо нэмэх, зориудаар хомсдол үүсгэх байдлыг зогсоох боломжтой болж байгаа аж.
ШӨХТГ-аас 20 ширхэг нь 30 мянган төгрөгийн үнэтэй байдаг сумыг нэг ширхэгийг нь 25000 төгрөгөөр зардаг, бууны үнээ гурав нугалж байна гэх гомдлыг шалгаж байна.
Иргэд, хэрэглэгчдийн гомдол шалгалтын явцад үнэн болох нь тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авч байхаар болжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ