Дөнгөж төрсөн нярай хаягдав

СБД-ийн 12-р хорооны “Хангайн 1 гудамжны зүүн үзүүрт саарал өнгийн уутанд дөнгөж төрсөн эхэстэйгээ ураг олдсон байна. Ураг эмэгтэй нярайн ураг байсан бөгөөд хаясан эцэг эхийг нь тодруулахаар СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Сүүлийн үед энэ мэт төрүүлсэн үрээ хаа хамаагүй хаяж явдаг хэрэг ихээр гарах болсныг Нийслэлийн цагдаагийн газраас мэдэгдэж байгаа бөгөөд ийм өр өвтгөм хэрэг хийхгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ