Живж байсан есөн иргэнийг аварлаа

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн голын Хөгшчүүлийн гарманд машин усанд сууж, хүмүүс нь гарч чадахгүй живэх гээд байна туслаач гэсэн дуудлага өчигдөр 20:37 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс таван алба хаагч нэг автомашинтай гарч очиход есөн иргэн машин дээр, дотор амь насаа алдахаар байдалтай байсан ба албан хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж амь насыг нь авран хамгаалжээ.

Голын усанд явах боломжгүй болсон Хондо, Ниссан загварын суудлын автомашинуудыг татаж аюулгүй газар гаргасан байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ