Ихэнх нутгаар шороон болон цасан шуурга шуурна

Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, цас орж, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлонанхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн нутгийн өмнөд болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ