Нярайн эндэгдэл буурчээ

Улсын хэмжээнд 2012 оны мөн үед 55611 эх төрж байсан бол 2013 оны эхний есөн сард 58685 эх төрж урьд оны мөн үеийнхээс 4074 –ээр төрөлт нэмэгдсэн байна.

Өнгөрсөн оны мөн үед амьд төрсөн хүүхдийн тоо 55856 байсан бол 2013 оны эхний есөн сарын байдлаар 59990 болж 4134-өөр нэмэгдсэн байна.Улсын хэмжээнд эхийн эндэгдэл 2012 оны эхний есөн сард 28 гарсан бол 2012 оны эхний есөн сарын байдлаар 21 эх эндсэн байна. Эдгээрээс 15 эх Улаанбаатар хотод энджээ. Нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 2012 онд 15,1 байсан бол 2012 оны эхний 9 сард 14,2 болж буурсан байна.

Х.Ану

СЭТГЭГДЭЛ БИЧИХ