"Зориудаар ташаа мэдээлэл цацаж байгаад харамсч байна"

Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатартай холбоотой мэдээлэл, тодруулбал түүний машин гадны халдлага эсэх нь тодорхойгүйгээр шатсан, үүнийхээ маргааш нь шинэ машин авч унасан гэх зэргээр шуугиж байна.

Энэ талаар түүнтэй холбогдож тодруулахад "Хятадын ЭСЯ-ны урдуур явж байхад гэнэт гал гарсан.

Аз болж ямар нэгэн муу зүйл бол­­­оогүй, гал унтраах анги түр­гэн шуурхай ажиллаж, галыг унт­раасан. Хэвлэлүүдээр ташаа мэдээлэл цацагдаж байгаад харамсаж байна.

Машины хувьд ТӨХ-ны өмнөх удирдлагуудын үед гэрээ хийж худалдан авсан машиныг зориудаар шинээр авсан мэтээр бичиж олон нийтэд буруу мэдээлэл тарааж байна" хэмээсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ