Аргаль агнуурын нөөцгүй боллоо

Ховд аймгийн Мөст, Дуут суманд аргаль, янгир тусгай зөвшөөрлөөр агнах боломжтой эсэхийг судалгааны хоёр баг тогтоожээ. Тэднийхээр, дээрх хоёр сумын нутагт аргалийг тусгай зөвшөөрлөөр агнах нөөц дууссаныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдэгдлээ. Харин Алтай, Цэцэг, Мөст, Дуутаас янгир ямаа тодорхой тоогоор, зөвхөн тусгай зөвшөөрлөөр агнаж болох юм байна. Өнгөрсөн жил угалз 50, тэх 102, буга гурав, цагаан зээр 44, бор гөрөөс 13, саарал чоно долоо, идлэг шонхор 150, бусад шувуу 545-ыг гадаадын анчдад зуучлан агнуулах буюу бариулжээ. Загасчлалыг нэмээд дөрөв орчим тэрбум төгрөгийн орлого улсад оруулжээ.
Г.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ