“Зэрлэг цэцэгс” үзэгчдэдээ талархав

Сар гаруйн өмнө үзэгчдийн хүртээл болсон ч одоо хүртэл билет нь олдохгүй эрэлт ихтэй байгаа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” Монголын уран сайхны киноны уран бүтээлч бүсгүйчүүд өнөөдөр “Тэнгис” кино театрт “Зэрлэг цэцэгсийн талархал” нэртэй өдөрлөг зохион байгууллаа.

-Киноныхоо нэг сарын ойг тохиолдуулж өдөрлөг хийж байгаад баяр хүргэе?

-Биднийг хүндэтгэн уран бүтээлийн минь чин сэтгэлээсээ талархан хүлээж авч байдаг та бүхэндээ “Хувьсал” продакшны нийт уран бүтээлчдийн өмнөөс талархал илэрхийлье.

-Танай кино үнэхээр амжилттайгаар үзэгчдийн таашаалд нийцэж байгаа юм билээ?

-Одоогоос сарын өмнө нээлтээ хийсэн энэ кино үзэгчдийн хүртээл болоод яг сар боллоо. Энэ сарын хугацаанд кино театрууд маань тасралтгүй, хоосон суудал нэг ч үгүй үзэгч дүүрэн байлаа. Бид бүхэнд үргэлж чин сэтгэлийн урам хайрлаж байсан үзэгчидтэйгээ нүүр тулан уулзаж өдөрлөг зохиож байгаадаа баяртай байна.

-Үзэгчдэдээ бэлэг барина гэсэн. Яаж бэлэг барих вэ?

-Өнөөдөр “Хувьсал” продакшны тайзны бүтээл болох бүх жүжгүүдийн DVD, мөн бүх жүжгийн дуу багтсан дабль CD-г энд цугласан хүмүүстээ бэлэг болгож өгөх гэж байна. Бас гарын үсгээ зурж, хамтдаа зураг даруулна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ