Жастин Бибэрийн машинаас хар тамхи олджээ

Шведийн цагдаа нар Канадын залуу од Жастин Бибэрийн аялан тоглолтын машинаас хар тамхи олсон байна. Түүнчлэн цагдаа нар илэрсэн хар тамхийг Жастинийг хэрэглэсэн хэмээн үзэж байгаа ажээ.

Цагдаагийн ажилтан Ларс Бистром “ Хотын төвдэх хоосон автобусанд шалгалт хийх үеэр хар тамхи болон цахилгаан буу олдсон. Дараа нь автобусыг шалгаж хэнийх байсныг тогтооход аялан тоглолт хийж байсан дуучин Жастин Бибэрийнх байсан нь тогтоогдсон” гэв. Лхагва гаригийн орой тэрээр тоглолтондоо орохдоо ийнхүү автобусаа эзэнгүй орхисноор энэ хэрэг илэрсэн байна. Түүнийг зочид буудлынхаа гадаа автобусанд марихуаныг хэрэглэснийхээ дараа шууд тоглолтондоо орсон хэмээн сэжиглэж байгаа гэнэ.

Гэсэн ч энэ хэрэгтэй холбоотойгоор хэн нэгнийг баривчлаагүй байгаа юм.

Х.Төгөл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ