"Увертюра" 3D тайз ашиглана

“Увертюра” хамтлагийн “Төгсгөлгүй эхлэл”тоглолт эннсарын 23, 24-нд Улсын драмын эрдмийн театрт болно. Бие даасан анхны тоглолтоороо Монгол поп операурсгалыг Монголын хөрсөн дээр буулгах гэж дөрвөн жил ажилласныхаа үр дүнг тэр орой харуулах гэнэ.Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, хамтран зохион байгуулагчаар "Төрийн Банк", ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, продюсерээр Б.Алтанхуяг ажиллаж байгаа ажээ.

Түүнчлэн тоглолтодЦэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгийн симфони оркестр, Хөгжим бүжгийн коллежийн симфони оркестр,Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Г.Эрдэнэбат, “Шуранхай” хамтлагийн дуучин, Ш.Үүрийнтуяа,“Домог" хамтлаг, Х.Болормаа, “Хөсөгтөн” хамтлаг, "Улаанбаатар чуулга"-ын бүжигчид зэрэг мэргэжлийн чадварлаг уран бүтээлчид оролцох юм байна.
Тоглолтын найруулагтай хослуулан 3D тайзыг ашиглаж байгаа гэнэ. Энэ нь Монголдоо анхдагч бөгөөд уг тоглолт мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаа гэсэн үг аж.

“Увертюра” хамтлагийн тоглолтын тасалбарын захиалгыг 1905 утсаар захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой. Мөн http://www.uvertura.mn/ сайтаас та бүхэн тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахаас гадна эгнээ, суудлын байршлаа харан 1905 утсаар хүссэн суудлаа захиалж болно. Тоглолтын тасалбарын үнэ байршлаасаа хамаарч 100,000, 60,000, 40,000, 20,000 төгрөгийн үнэтэйгээр удахгүй зарагдаж эхлэх аж.
Дашрамд дуулгахад тус хамтлаг "Төрийн банк"-тай хамтран 2014 оныг дуустал хамтран ажиллах бөгөөд тус банкны элч хамтлаг болсон байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ