Энэ сарын 12-нд бүх нийтээр мод тарина

Энэхүү өдрийг тохиолдуулан нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах ажлын нэгдсэн төлөвлөгөөг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, дүүргүүдийн засаг даргын тамгын газартай хамтран боловсруулжээ.
Мод тарих хүсэлтэй иргэд , аж ахуй нэгж байгууллагуудад зориуландүүргүүдэд “Мод сөөг, тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа” аравдугаар сарын 5-наас 12-ныг дуусталх хугацаанд зохион байгуулж байгаа.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг- Цамбагарав үйлчилгээний төв, Баянзүрх дүүрэг- Жуков худалдааны төв, Сүхбаатар дүүрэг- Драмын театрын өмнөх талбай, Чингэлтэй дүүрэг- Барилгачдын талбайд, Хан-уул дүүрэг- Ажилчны алдар талбайд мод сөөгний үзэсгэлэн худалдаа гарч байгаа юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ