Дэлхийн 12 удаагийн аварга хошуучилж эхэллээ

Даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “Пума империал” зочид буудалд болж байгаа билээ. Тэмцээн дунд тавилдаа хүрэхэд өрсөлдөөн улам чангарлаа.
Дэлхийн 12 удаагийн аварга, домогт даамчин, Латвийн Их мастер Зоя Голубева наймдугаар өргөөс хошуучилж эхлэв.
Тэрбээр Хятадын залуу даамчныг дээрх өрөгт буулган авснаар 12 оноотой боллоо. Түүний араас ижил оноотой Украйны Их мастер В.Мотричко нэхэж, чансааны давуугаар Зояа өмнө нь бичигдэж байгаа юм.
Тэдний хойно мөн Украйны Их мастер Д.Ткаченко, ОХУ-ын Их мастер, дэлхийн аварга цолыг хамгаалагч Т.Тансыккужина нар явна. Манай Их мастер Э.Мандахнаран одоогоор наймдугаар байраа хадгалж байна.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ