Х.Тэмүүжин: Н.Номтойбаяр тоглох юмаа олж ядсан эрх хүүхэд

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт хүний биед гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд өөрийн хамгаалагчийг хутгалан гэмтээсэн юм. Гэвч Н.Номтойбаяр гишүүн “Би хүн хутгалаагүй. Н.Нямдорж над руу хутга барьж дайрсан” гэх тайлбарыг өгсөн. Харин цагдаагийн байгууллагаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэснээ албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл Н.Номтойбаярын уг үйлдлийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Сүүлийн үед эрүүгийхэн сэхлээ, оодорлоо гэх болж. Нэг зүйлээс олон нийтийн анхаарлыг өөр зүйл рүү хөндийрүүлэх гэсэн, бурууг муу нэртэй хүнд наах гэсэн арга мэт. Нэг мөнгөтэй айлын тоглох юмаа олж ядсан эрх хүүхэд эрүүгийн гэмт хэрэгтнийг тэжээж, тэтгэж байснаа тэжээсэн “нохой”-доо уруулсаны төлөө, /эсвэл өрөө ч тэжээврээ зодох гэж оролдсон ч юм уу бүү мэд,”эрүүгийн сэхлээ гэх том дүгнэлт хийх нь өрөөсгөл л дөө” гэсэн юм.

Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ