Ургац хураалт улсын хэмжээнд 71.5 хувьтай байна

Өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгуудад 100 хувь дууссан байгаа бол Дорнод, Архангай, Дархан-Уул аймгуудад 80 хувьтай явж байна. Дундговь, Өвөрхангай аймгуудад 20 гаран хувьтай явж байгаа аж. Сэлэнгэ аймаг 136334 тонноор хамгийн их ургац хураасан бол мөн л улаан буудай 134922 тонноор хамгийн ихийг хураажээ. Удаах байранд Булган аймаг нийт ургац хураалтаар 25489 тонн, улаан буудайгаар 23910 тонн хураасан байна. Нийт 21 аймгийн ургац хураалт жигдхэн, талаас илүү хувьтай байгаа нь хугацаандаа хураах төлөвтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ