Боомилж амийг нь хөнөөжээ

Өчигдөр БЗД-ийн 13 –р хорооны “Алтантэвш АОС-ын гадаа хүүхэд асрагчаар ажиллаж байсан иргэн 29 настай эмэгтэй Г-г, зүс таних БГД-н харьяат 34 настай Ч нь боож амь насыг нь хохироосон хэргийг газар, хэлтсүүдийн хамтарсан ажлын хэсэг илрүүлжээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Мөн СХД-ийн 20-р хороондТэнүүн буянт” ХХК-нд засварчин ажилтай иргэн 27 настай эрэгтэй Б нь тус компанын автобус баазын хашааны үүдэнд “Dаewoo” маркын автобусанд хавчигдаж нас барсан хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ