Үнэт эдлэлээ хулгайд алджээ

ХУД-ийн 14-р хорооны Өлзийт хороололд өчигдөр үнэт эдлэлээ алдсан хэрэг гарав. Тодруулбал тус дүүрэгт амьдардаг иргэн Ю-гийн гэрээс зургаан цэнгийн алтан бөгж, дөрвөн цэнгийн алтан ээмэг, дөрвөн цэнгийн монетон бөгж, бэлэн биет 200.000 төгрөгтэй жижиг сейф алдагджээ.Хэргийн ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ