Их хэмжээний хог шатсан дуудлага буурахгүй байна

Өчигдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, 29 дүгээр байрны хажууд хог шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 20:54 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад хогийн цэгт овоолсон их хэмжээний хог шатаж байсныг унтраасан байна. Хогийн суваг, гудамжинд ил задгай, замбараагүй асгасан их хэмжээний хогшатах дуудлага буурахгүй байна. Иймд иргэд орчин тойрныхоо хогийг ачиж зайлуулах талаар холбогдох байгууллага албан тушаалтанд хандаж, галын аюулгүй байдлыг хангах талаар хяналт тавьж байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ