“Ларьдма”-г 10-н саяар заржээ

Борооны дараах мөөг шиг гарах болсон орчин үеийн монгол кинонууд тийм ч их орлого олоод байдаггүй. Харин сүүлд хийгдсэн "Ларьдма" хэмээх кино гарсан цагаасаа эхлэн ашиг орлогоороо тэргүүлсээр байсан. Хамгийн сүүлийн мэдээгээр "Ларьдма" 340 сая төгрөгийн орлого олсон бөгөөд бөгөөд энэ нь орчин үеийн киноны түүхэнд байхгүй их орлого хэмээн мэдэгдсэн.

Харин сүүлийн үед кино театруудаар гарахаа больсон уг киног хөдөө орон нутгийн үзэгчдэд хүрч байсан билээ. Тэгвэл СТА, жүжигчин Б.Навчаа киногоо зарсан гэнэ. Тодруулбал “Sky media” компанид 10 сая төгрөгөөр зарсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ