Б.Солонго: Х.Уламбаяр Сири улсаас нэвтрүүлэг явуулаагүй

“Ийгл Ньюс” телевизийн Гүйцэтгэх захирал Б.Солонго Олон Улсын тоймч Х.Уламбаярын талаар мэдээлэл өгчээ. Тэрбээр, “Сирид очиж сурвалжлага хийх талаар зөвшөөрөл аваагүй. Би АНУ-д нэг сарын ажлаар явсан байсан учраас Х.Уламбаяр, А.Билгүүн нарыг явах үед байгаагүй.

Явахаасаа өмнө зөвшөөрөхгүй гэдгээ хэлж үймээн самуун дайн дажин болж байгаа газар луу явуулахгүй гэдгээ хэлсэн. Ямар ч зөвшөөрөлгүйгээр фэйсбүүкээр хандив цуглуулсан. Манайхаас зөвшөөрөл өгөөгүй. Явахдаа захирал зөвшөөрсөн гэж худлаа хэлээд техник, тоног төхөөрөмж авч явсан байна.

Сири улсаас нэвтрүүлэг явуулаагүй. Туркээс нэвтрүүлэг бэлтгэж явуулсныгаа тэгж тайлбарласан. Х.Уламбаяртай маргах сонирхол алга. Телевизийн салбар бол хувийн тоглолт хийдэг салбар биш. Багаар ажиллаж байж амжилт гаргадаг” хэмээжээ. Харин Х.Уламбаяр "Биднийг Сири явахыг мэдэж байсан. Тиймдээ ч нэвтрүүлгийг маань гаргаж байсан. Үндэслэлгүй шалтгаанаар халлаа" гэх тайлбарыг өгөөд байгаа юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ