Э.Амарбат: ОБЕГ-ын дарга асан Ц.Амгаланбаярыг шалгаагүй

АТГ-аас ОБЕГ-ын дарга асан хурандаа Ц.Амгаланбаяр нарын зарим албан тушаалтныгэрх мэдлээ урвуулан ашиглажтөсвийн хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй асуудлаар шалгаж эхэлсэн тухай зарим сайтад мэдээлжээ. Тодруулбал, Ц.Амгаланбаяр нь хотын “А” зэрэглэлийн бүс буюу Нэгдүгээр төрөх эмнэлэгийн зүүн талд “TG” төвийн барилгыг хувьдаа барьж бусдад түрээслэсэн гэжээ. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас тодруулахад “Манайд тийм мэдээлэл байхгүй. Тэгэхээр шалгаагүй” гэлээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ