Ц.Мөнхбаяр нар өөрсдөд нь үүсгэсэн зүйлчлэлийг эсэргүүцлээ


Төрийн ордон руу буудаж, тэсрэх бодис байрлуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүст Эрүүгийн хуулийн 177.1, 91.2.13 гэсэн хоёр зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа. Тодруулбал, 91.2.13.нийтэд аюултай аргаар хүний амь нас хөнөөхийг завдсан, 177.1-т зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор,олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн хэмээн хэрэг үүсгээд байгааюм. Мөн тэднийг ШШГЕГ-ын газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм. Тэгвэл тэд өөрсдөд нь үүсгэсэн зүйл ангийг эсэргүүцжээ. Тодруулбал, жагсаал цуглааны хууль зөрчсөн, танхайрсан гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэх ёстой байсан гэлээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ