Валютын цэгүүдийг шалгана

Валютын ханшийг хүссэн үедээ хөөрөгдөж, зарим банк, ББСБ-уудтай үгсэн хуйвалдаж валютын зохиомол хомсдол бий болгодог Найман шарга хэмээх газрын тухайд олон нийтийн дунд таагүй уур амьсгал зонхилж байдаг.
Бүхэл бүтэн улсын валютын зах зээлийн тогтолцоо валютын захын хэдэн ченжүүдээс шалтгаалж байна хэмээн эдийн засагчид ч шүүмжлэх нь олонтаа.
Тэгвэл олны шүүмжлэлийн мөрөөр валютын ханшийг зохиомлоор хөөрөгдөгч тэдгээр жижиглэнгийн цэгүүдэд шалгалт хийхээр болжээ.
Эх сурвалжийн мэдээллээр валютын цэгүүдэд хууль, хяналтын байгууллагуудын хамтарсан шалгалт тун удахгүй орж магадгүй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ