“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах наадам боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 21 дэх удаагийн уралдаант наадмыг дүүргийн хэмжээнд Буянт-Ухаа, Цэцээ Гүн цогцолбор сургууль, 52 дугаар сургуулиудад бүсчилэн зохион байгууллаа.
Энэхүү наадам нь Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх зорилготой юм.
Уралдаант наадамд дүүргийн Ерөнхий боловсролын есөн сургууль оролцсоноос Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургууль эхний байранд, Цэцээ гүн цогцолбор сургууль, 114-р сургууль удаах байруудадтус тус шалгарлаа. Шалгарсан найрал дууны хамтлагууд 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулагдах II шатны шалгаруулалтанд оролцох ба энэ шатанд амжилттай оролцсон найрал дууны хамтлаг энэ сарын 29-ны өдөр Соёлын төв өргөөнд болох Нийслэлийн өдрийн хүндэтгэлийн тоглолтод оролцох юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ