Толгойтын гүүрийн хөдөлгөөнийг дөрөв хоног хаана

65 дугаар сургуулийн зүүн урд байрлах Толгойтын гүүрийг өнөөдөр 23:00 цагаас эхлэн 14-ний 06:00 цаг хүртэл хааж, "Нарны үүсгэл" ХХК хэв гажилтын заадас засвар, асфальт хучилтын ажил хийж нээнэ.
Мөн Үйлдвэрийн гудамж буюу Энгельсийн гудамжнаас "Говь" ХК-ийн чиглэлд 1.4 км авто замыг өнөө орой 23:00 цагаас 13-ны 23:00 цаг хүртэл гурав хоногийн турш хааж, өнгө хучилтын ажил хийж нээхээр төлөвлөж байна. Энэ замыг иргэд "Говийн зам" гэж нэрлэдэг бөгөөд суурь хучилт хийж нээсэн байсныг ийнхүү өнөө орой хаахаар боллоо.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ