“Том хуушуур”-аас хордлого авчээ

Гэртээ сууж байгаад “Том хуушуур”-аа захиалr идээрэй гэсэн сурталчилгааг та сонсож байсан л байх. Гэтэл энэхүү “Том хуушуур”-аа захиалсан хэрэглэгч хордлого авчээ. Тухайн хэрэглэгч нь хоолны хордого авсан даруйдаа тухайн компанийн удирдлагад энэ талаар хандсан боловч үл тоосон байна. Одоогоор холбогдох байгуулагад нь хандаад байгаа аж.
Өмнө нь тухайн компани мөн л хэрэглэгчийг хохироож байсан удаатай. Тодруулбал, хуушуур захиалж идэхийг хүссэн нэгэн хэрэглэгч тэднийд хандсан ч замдаа хагарч, бутраад мах, шөл нь гоожчихсоныг авчирч өгсөн байна. Энэ тухай нэгэн хэрэглэгч өөрийн фэйсбүүк хуудастаа зургийг нь постолжээ.
Хэдийгээр завгүй улаанбаатарчууд бидний хувьд захиалгын үйлчилгээ хэрэгтэй ч энэ мэтчилэн хохироосон, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн ирээд байвал яах болж байна.
Б.Тэнгис
СЭТГЭГДЭЛ БИЧИХ