Мерлин Монро гоо сайхны хагалгаа хийлгэж байжээ

Холливудын үзэсгэлэнт бүсгүй, кино од Мерилин Монро төрөлхийн гоо үзэсгэлэнтэй нэгэн биш байсан бөгөөд түүнийг гоо сайхны мэс засалд орж байсан гэх нотолгоо бий хэмээн “Ройтэрс” агентлаг мэдээлж байна.

Түүний нүүрний ринтген зургийн эх олдсон бөгөөд үүнийг ирэх сард дуудлага худалдаагаар зарахаар зэхэж байгаа юм. Дуудлага худалдаа Бэверли Хиллзийн Жулианы дуудлагын танхимд болох юм. Уг хавсралтад түүний мэс засалд ороогүй болон мэс заслын дараах зургууд, ринтген зураг, эмчийн тэмдэглэл багтаж байгаа юм. Тухайн үед энэ төрлийн мэс засал амжилттай болж байсан гэдэг тун ч сонирхолтой мэдээлэл юм.

Мерилин Монрогийн мэс заслыг Холливудын эмч Майкл Гардин хэмээх эмч хийж байсан ажээ. Монро эрүүгээ мэс засалд орж засуулж байжээ. Ринтген туяаны огноо дээр 1962 оны зургаадугаар сарын 7-нд гэсэн бичиг байдаг ч үнэдээ 1950 онд мэс засал хийлгэж байсан гэнэ. Хүмүүс тухайн үед гоо сайхны мэс засал гэж байгаагүй түүний гоо үзэсгэлэн төрөлхийн хэмээн итгэдэг ч үнэн хэрэгтээ тийм биш байсан аж. Түүхнээ, олон улсад секс бэлэг тэмдэг, хамгийн үзэсгэлэнт бүсгүй гэгддэг Мерилин Монрогийн гоо үзэсгэлэнгийн нууц тайлагдлаа.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -6 хэм. Үүлшинэ
Уржигдар 08 цаг 16 мин