Ш.Батхүүг үргэлжлүүлэн хорих эсэхийг ирэх долоо хоногт шийднэ

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан, “Хадгаламж” банк дампуурсан хэрэгт “Жаст” группийн захирал Ш.Батхүүг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм.
Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулаад 50 гаруй хонож байна. Цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр, наймдугаар сарын сүүлчээр Ш.Батхүүг Сүхбаатар дүүргийн шүүхээс 14 хоног хорих тогтоол гаргасан аж. Мөн түүнээс хойш мөрдөн байцаагчийн хүсэлтээр үргэлжлүүлэн хоёр сар хорьж шалгах шийдвэрийг гаргажээ. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг ирэх долоо хоногт шийдвэрлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ