Дамжин өнгөрөлтийн нислэг 5.3 хувиар өсчээ

ИНЕГ-ын Нислэгийн төлөвлөлт, бүртгэлийн хэлтсээс гаргасан нислэгийн гүйцэтгэлийн мэдээгээр манай улсын агаарын зайгаар дамжин өнгөрсөн нислэг 5.3 хувиар өсчээ. 2013 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх болон олон улс, орон нутгийн буулт хөөрөлтийн нийт 76982 нислэг гүйцэтгэгджээ. Үүний 63983 нь дамжин өнгөрөх нислэг, 5165 нь олон улсын хөөрөлт, буулт, 7834 нь орон нутгийн буулт, хөөрөлтийн нислэг байжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дамжин өнгөрөлтийн нислэг 5.3 хувиар, олон улсын буулт, хөөрөлтийн нислэг 4.3 хувиар өсч, харин орон нутгийн буулт, хөөрөлтийн нислэг 10.3 хувиар буурчээ.

ИНЕГ-аас агаарын орон зайн ашиглалтыг сайжруулж, манай улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх олон улсын нислэгийг нэмэгдүүлэхийн тулд агаарын навигацийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, манай улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч буй онгоц хоорондын зайг хоёр хөршийнхтэй адилтган өөрчилж 30 км болгох, нислэгийн удирдагч нараа сургалтад хамруулж бэлтгэх гээд олон ажлыг хэрэгжүүлж байгаааж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ