Татварын байцаагч Ц.Туяаг өнөөдөр шүүнэ

Чингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэй Э өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Уг хэргийг түүний найз Ц.Туяа гэгч эмэгтэй үйлдсэн бөгөөд одоо тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд хоригдож байгаа юм. Түүнийг өнөөдөр 10.00 цагаас Баянгол дүүргийн шүүхэд шүүнэ. Хуралд Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн нар оролцохоор болжээ. Түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 2-нд болох байсан ч шүүгдэгч Ц.Туяагийн өмгөөлөгч П.Одонтунгалаг өвчтэй гэх шалтгаанаар ийнхүү өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан билээ.
Хэргийг сануулбал, Ц.Туяа нь өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Э гэгч эмэгтэйг 75 удаа хутгалж хөнөөсөн юм. Тэрбээр хэргийг үйлдэх болсон шалтгаанаа гэр бүлийн маргаан, тодруулбал талийгаачаас эр нөхрөө харамлан хардаж, хувийн өс хонзонгоор хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Харин талийгаач Э-гийн гэрийнхэн Ц.Туяаг цаазаар авахыг хүсч буйгаа өмнөх шүүх хуралд мэдэгдсэн билээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ