Түүнийг гарч ирэхэд бүгд дагжин чичирдэг байлаа

Тиранозавр бол манай дэлхий дээр амьдарч байсан хамгийн том араатан амьтан. Түүний өндөр таван метр, урт нь 10 метр агаад 10 тонн жинтэй. Тиранозаврын бүтэн метр урт эрүү аманд сэлэм мэт хурц хэдэн зуун шүд ярзайж байдаг.

Хурц шүдээрээ аварга зааны гэдсийг хүү татаж, хамар дээрээ эвэртэй хирсийг өөрийн үүр уурхайдаа өлхөн чирж аваачдаг. Бас хойд хөл дээрээ маш хурдан гүйнэ. Тиранозаврын тавхайн урт 76 см, өргөн нь түүнээс ч илүү бараг 80 см-т хүрнэ. Энэ аварга хөлөөрөө дөрвөн метр урт алхдаг гээд бодчих. Тиранозаврыг гарч ирэхэд манай гаригийн эртний амьтад бүгдээрээ дагжин чичирдэг байжээ.

Өнөөдөр ч гэсэн Монголын нийгэмд Батаар.мн онлайн тв авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртлын эсрэг нам хүчин харгалзахгүйгээр хайр найргүй тэмцэнэ. Авлигачид, албан тушаалаа урвуулан ашиглаж улсын төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар нь завшигчид, газар шороогоо харийнханд найр тавин худалдагсад, хуулийг гууль болгогсод Батаар.мн-ийн өмнө дагжин чичрэх болно.   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ