Оюутны 70, хүүхдийн 20-ийг үргэлжлүүлж өгнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэнэ.2014 оны төсөвт оюутны 70 мянга, хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн өгөхөөр тусгасан байна. Мөн МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудын тэтгэлэг болох 45000 төгрөгийг нэмж их, дээд сургуулийн оюутнуудтай ижил 70 мянган төгрөг болгохоор болжээ. Энэ бүхэнд улсын төсвөөс нийт 12,5 тэрбум төгрөг шаардагдах аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -6 хэм. Үүлшинэ
Уржигдар 08 цаг 16 мин