Объектын гал түймрийн дөрвөн дуудлага иржээ

Өнгөрсөн хоногт Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн дөрөв, Аврах ажиллагааны хоёр дуудлага дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиудын бүрэлдэхүүн гаргаж шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, нэгдүгээр хорооллын 33 дугаар байрны наймдугаар орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10:38 цагт өгснөөр Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргаж унтраажээ.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын 10 дугаар байрны гуравдугаар орц утаатай байна гэсэн дуудлагыг 16:02 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад хогийн сувагт хог шатаж байсныгунтрааж аюулгүй болгосон.

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, нэгдүгээр хорооллын 19 дүгээр байрны тавдугаар орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг утсаар 16:42 цагт өгснөөр Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан байна.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын дөрөвдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:07 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 5х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 00:05 цаг ажиллан, 0.3 тонн ус, зарцуулан унтраажээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ