Үерийн далангаас эрэгтэй хүний цогцос олдов

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны үерийн даланд шавар, усанд эрэгтэй хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлага өчигдөр дүүргийн Цагдаагийн хэлтсээс 16:51 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг гаргахад овог нэр, хаяг нь тодорхойгүй, 25-30 орчим насны эрэгтэй хүний цогцос далангийн үерийн тогтсон усанд байсныг гаргаж цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ