Осол болж гурван залуу гэмтлээ

Багахангай дүүргийн хоёрдугаар хороо, босоо тэнхлэгийн замын 80 дахь км-ын автозам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан, гарч чадахгүй байна гэсэн дуудлага өчигдөр 18:25 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Аврах гал унтраах 80 дугаар ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар очиход Норд бенз ачааны автомашин Тоёота пруис загварын суудлын автомашинууд мөргөлдөж иргэн 17 настай эрэгтэй машины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, 26 настай эрэгтэй, 20 настай эрэгтэй бэртэж гэмтсэн байсныг дүүргийн эмнэлэг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, ГССҮТ-рүү авч явжээ. Азаар хүний амь нас эрсдээгүй байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ