Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гомдлийг шалгуулжээ

Монгол Улсын ЭБШХуулийн 167 дугаар зүйлийн 167.2- т холбоо мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн тухай гомдол мэдээллийгхүлээн авч шалгах талаар заасан бөгөөд энэ нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болдог тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн тухай мэдээ мэдээллийн шийдвэрлэлтэнд харьяа прокурорын газрууд хяналт тавьж ажиллаж байна.
2013 оны эхний есдүгээр сарын байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр улсын хэмжээнд гарсан гэмт хэргийн шинжтэй бөгөөд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаагүй болон бүртгэл хяналтандаа аваагүй гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг аймаг нийслэл тээвэр дүүргийн прокурорын газрууд бүртгэлд авч шалгуулж шийдвэрлэсэн ажлын дүнг УЕПГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас нэгтгэн дүгнэлээ.
2013 оны эхний есөн сарын байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэргийн шинжтэй 150 гомдол мэдээлэл гарсныг харьяа прокурорын газрууд бүртгэл хяналтандаа авч 102 гомдол буюу 68 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж 17 хэргийг шүүхэд шилжүүлж, 25 хэргийг хэрэгсэхгүй болгож, 29 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэж, 43 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаар шалгуулж байгаа ажээ.
Тээврийн прокурорын газар 14, Баянгол дүүргийн прокурорын газар 17, Баянзүрх дүүргийн прокурорын газар 25гэмт хэргийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж хяналт тавьж ажилласан нь хамгийн олон тооны гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан үзүүлэлт болж байна.
Түүнчлэн харьяа прокурорын газрууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл болон зарим хүнд, онц хүнд гэмт хэргийг шалгуулж шүүхээр шийдвэрлүүлсэн талаар УЕПГ-ын вэб сайт болон сонин хэвлэлээрдамжуулан мэдээллэжбайгаа нь үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэхэд эерэг нөлөө үзүүлсэн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ