“МАХН”-ынхан сайд нарыг ирэхэд жагсана


Улаанбаатар хотод өнөөдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурал зохион байгуулагдаж, 140 гаруй орны мянгаад төлөөлөгч хүрэлцэн ирэх юм. Тэгвэл энэ үеэр МАХН-ынхан жагсахаар болжээ. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор хэлмэгдсэн. Түүнчлэн манай улсад хэлмэгдэлт их байна гэдгийг зарлах гэнэ. Мөн Монгол Улс ардчилсан биш дарангуйлагч орон болсон хэмээн зарлах аж.
Үүнд Гадаад харилцааны яамны сайд Л.Болд “АОХН-ын сайд нарыг ирэх үеэр жагсаал хийж болно. Гэхдээ тайван замаар, бусдын аюулгүй байдал эрх чөлөөнд халдахгүй байхыг хүсэж байна” гэлээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ