Ц.Туяагийн шүүх хурал цагдан хорих 461-р ангид эхэллээ

Чингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэй Э-г балмадаар хөнөөсөн Ц.Туяаг шүүх хурал ШШГГ-ын харьяа 461 дүгээр ангид эхэлж байна.

Өмнөх шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд болсон ч зай талбай хүрэлцээ муутай байсан. Хэвлэлийнхэн болон бусад шүүх хуралд оролцогчид шахцалдаж байсан учир ийнхүү 461 дүгээр ангийн шүүх танхимд болохоор болов. Үүнээс гадна түрүүчийн шүүх хурал дээр шүүгдэгч рүү халдсан. Шүүх хурлын явцад шүүгдэгчийн аюулгүй байдлыг давхар хангах үүднээс ийнхүү хурлын газрыг өөрчлөөд байгаа юм.

Хуралд Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн нар оролцож байна.

Мөн энэ удаагийн шүүх хуралд Д.Батболд оролцоогүй юм. Харин хохирогчийн ар гэрийн зүгээс заавал оролцуулахсаналтай байгаа. Тиймээс энэудаагийн шүүх хурал хойшилж магадгүй байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ