Зоя, Виктория тэргүүлж, Тамара нэхэж явна

Даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавил дунд үеэсээ давлаа. Есөн өргийн дараах байдлаар Латвийн их мастер, дэлхийн 12 удаагийн аварга, домогт даамчин Зоя Голубева туршлага заан, 13 оноотой, чансаагаараа тэргүүлсээр байна. Ижил 13 оноотой Украйны их мастер Виктория Мотричко чансааны үзүүлэлтээр ард нь бичигдэж байгаа ч, хошуучлагчийн нэг нь мэдээж. Дэлхийн аварга цолоо хамгаалахын төлөө тэмцэлдэж буй Оросын их мастер Т.Тансыккужина ганц онооны зөрүүтэй нэхэж явна. Манай их мастер Э.Мандахнаран есөн оноотой болжээ.

Г.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ