Ц.Доржготовын "Цасны бэлэг’’ “Утгын чимэг”-т тэргүүлээ

16 дахь уда
агийн ’’Утгын чимэг’’ богино өгүүллэгийн наадам өчигдөр хүүхэлдэйн театрт болж, 70 зохиолчийн 70 өгүүллэгээс Төрийн соёрхолт зохиолч, Ц.Доржготовын’’ Цасны бэлэг’’ өгүүллэг түрүүлж, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Буянзаяагийн ‘’Жаргаж буй нарны туурь’’ өгүүллэг удаалж, 3 дугаар байрт МЗЭ-ийн нэрэмжит шагналт зохиолч Жи. Сарантуяагийн ‘’Бүүвэй’, 4 дүгээр байранд МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаяр "Цэнхэрийн голын ус", 5 дугаар байрт Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаярын ‘’Өш’’ өгүүллэг тус тус шалгарав. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, МЗЭ, Монголын радио, МҮОНТ хамтран зохион байгуулж байгаа уг өгүүллэгийн наадмыг ‘’Цамба’’ компани ивээн тэтгэжээ.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ