Т.Сайнжаргал хурандаа тэтгэвэртээ гарлаа


Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Тодруулбал, ЦЕГ-ын дарга Б.Билэгт Т.Сайнжаргал хурандаад цэргийн тэтгэвэрт гарах хугацаа нь болсон талаарх мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Хэдийгээр Т.Сайнжаргал хурандаад дахин таван жил ажиллах хугацаа байсан ч өөрийн хүсэлтээр ийнхүү ажлаа өгсөн байна. Түүний ажлыг яруу найрагч, сэтгүүлч Б.Төгсжаргал авчээ. ЦЕГ-ын дарга Б.Билэгт тушаал гаргаж, Б.Төгсжаргалыг Хэвлэл мэдээллийн төвийн даргаар томилж, ахлах дэслэгч цолоор шагнасан аж.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ