Шүүх хурал завсарлав


Чингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэй Э өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Уг хэргийг түүний найз Ц.Туяа гэгч эмэгтэй үйлдсэн бөгөөд одоо тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд хоригдож байгаа юм. Мөн түүнийг шүүх хурал яг одоо цагдан хорих төвийн шүүх танхимд болж байна. Хуралд Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн нар оролцож байна. Харин гэрчээр Д.Батболд оролцох байсан ч ирээгүй.
Ц.Туяа хэргийг үйлдэх болсон шалтгаанаа гэр бүлийн маргаан, тодруулбал талийгаачаас эр нөхрөө харамлан хардаж, хувийн өс хонзонгоор хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Харин талийгаач Э-гийн гэрийнхэн Ц.Туяаг цаазаар авахыг хүсч буйгаа өмнөх шүүх хуралд мэдэгдсэн билээ.
Шүүх хурал шийдвэрээ гаргахаар түр завсарлаад байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ