Ц.Туяагийн хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байна

Хүний амь насыг онц хэрцгий, санаатайгаар хөнөөсөн Ц.Туяад хамаарах шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжилж байна. Шүүх хуралд хэргийн шалтгаан гэгдэж буй Д.Батболд ирээгүй учир хохирогч Э-ийн гэрийнхэн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авалгүй хурлыг үргэлжлүүлж байна.

Харин хохирогчийн гэр бүлийнхэн шүүх бүрэлдэхүүнийг Ц.Туяад хөнгөн ял оноож мэднэ хэмээн хэргийг дахин мөрдөн байцаалтад шилжүүлэх хүсэлт гаргаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ