ЭМШУИС, БНСУ–ын Йонсей Их Сургуулийн хамтын ажиллагааны 20 жилийн ой боллоо

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль болон БНСУ–ын Йонсей Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны 20 жилийн ойн нээлтийн хурал боллоо.
Тус хуралд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ЭМШУИС-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа, ЭМШУИС-ийн захирал Г.Батбаатар,тус сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүд болонБНСУ-ын Йонсей Их Сургуулийн захирал Чул Лий нар оролцлоо.
Салбарын дэд сайд уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Йонсей их сургуультай хамтран ажилласан энэ хугацаанд 99 багш судлаач, мэргэжил дээшлүүлж, Монголын ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. Йонсей Их Сургуулиас бидэнд ирүүлсэн тусламжийг мөнгөн дүнгээр тооцвол 6.1 сая доллар болж байгаа юм. Багш солилцооны хүрээнд ЭМШУИС-ийн 100 гаруй багш тус сургуулийн лабораторууд, эрүүл мэндийн систем дээр очиж ажиллаж суралцсан. Мөн 1995 онд молекул, биологи, микробиологи, лаборатори байгуулсан гээд хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажил маш их байна” хэмээн онцлоод цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэв.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ