Бөхчүүдийн эхнэр "нэгдэнэ"

“Ардын дууч” хэмээн фенүүддээ өргөмжлөгдсөн дуучин Д.Бурмаа “Монгол бөхийн гэргий” шинэ дууныхаа клипийг тун өвөрмөц хийхээр зэхэж байна. Тэрбээр аварга, арслан, заан, харцага гээд улсын цолтой бөхчүүдийн гэргий нарт клипний зураг авалтад оролцох урилга илгээжээ. А.Сүхбат аваргын гэргийгээс эхлээд урилга авсан бүсгүйчүүд саналыг нь дуртай хүлээн авч байгаа сурагтай.Тэд ямар дүр бүтээх, гоёлоо хэрхэн сонгох талаараа ч ярилцаад эхэлсэн гэнэ шүү.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ