Заан Н.Болдбаатарын нүдийг сохолсон гэх С.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэлээ

Баянзүрх дүүргийн Спорт хорооны даргаар ажиллаж байсан С.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Учир нь түүнийг найзуудтайгаа паб-т архидан согтуурах үедээ аймгийн заан Н.Болдбаатарын нүдийг халбагдаж сохолсон хэрэгт буруутган шалгаж байгаа юм байна. Хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр С.Эрдэнэбат нь “Хохирогч Н.Болдбаатарыг цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөө буцааж авахыг шаардаж, их хэмжээний мөнгө амалжээ. Харин н.Болдбаатар түүний саналыг хүлээн зөвшөөрөлгүйгээр хотоос зайдуу сувилалд эмчилгээ хийлгэж байгаа аж.

Б.Золбоо

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ