Жүжигчин Цоомоо хуримаа хийлээ

"Тв коктейль” хамтлагийн жүжигчин Цоомоо өнөөдөр хуримаа хийлээ. Жүжигчин залуу өмнө нь найз бүсгүй Өлзийсайхантайгаа гэрлэлтээ батлуулж байсан бөгөөд албан ёсоор хуримаа хийгээгүй байсан билээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа ”Төрсний гэрчилгээ, иргэний vнэмлэх, бас ийм сайхан гэрчилгээ байдаг юм байна найзуудаа. Би их аз жаргалтай байна” хэмээн нийтэлж байсан. Ийнхүү Монгол Улсын өрх гэр нэгээр нэмэгдэж, гал голомтоо бадраалаа.
Түүний хуриманд Олимпийн аварга Н.Бадар-Ууган, Гавьяат тамирчин Б.Наранбаатар, хамтлагийнх нь жүжигчин залуус гэр бүлийн хамт уригджээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ