"Амьддаа бие биеэ хайрла" дуу клиптэй боллоо

Монголын нэрт яруу найрагч, төр нийгмийн зүтгэлтэн О.Дашбалбарын "Амьддаа бие биеэ хайрла"шүлгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Амьдралын утга учрыг өгүүлж, хүн хүнээ гэсэн сэтгэлтэй байхын ухааныг шингээсэн энэ шүлгэнд хөгжмийн зохиолч Б.Алтанхуяг аялгуу хийснээр олны хүртээл болсон. Тэгвэл энэ дууг амилуулсан "Увертюра" хамтлагийнхан шинэ уран бүтээлээ дүрсжүүлжээ.
Сонирхуулахад "Увертюра” хамтлагийн “Төгсгөлгүй эхлэл”тоглолт 10-рсарын 23, 24-нд Улсын драмын эрдмийн театрт 18:30 цагт болох гэж байгаа юм. Анхны бие даасан тоглолтоороо Монгол поп операурсгалыг Монголын хөрсөн дээр буулгах гэж дөрвөн жил ажилласныхаа үр дүнг тус хамтлагийн чадварлаг залуус харуулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ