Үхрийн хорт “Салст” өвчин гарчээ

Төв аймгийн Сэргэлэн сумын гуравдугаар багийн нутагт малчин Д.Монхорын хотонд үхрийн хорт салст халуурал өвчин гарч үүний улмаас 6 үхэр үхжээ. Өчигдөр орой үхсэн үхрүүдийг устгасан байна. Мөн тус сумын Мал эмнэлэг, үржлийн төв болоод бусад холбогдох байгууллагуудаас өвчин гарсан голомтод ариутгал халдваргүйжүүлэлт хийж хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Түүнчлэн өвчин гарсан голомттой ойролцоох төв суурин газар болох Багахангай, Налайх дүүргүүдэд хорио цээрийн дэглэм тогтоосон тухай албан бичиг хүргүүлээд байна. Малын эмч нарын хэлж байгаагаар үхрийн хорт салст өвчний илрэлт маш удаан байдаг бөгөөд энэ нь өвчнийг оношлоход хүндрэл учруулдаг бөгөөд хамгийн ноцтой нь энэ өвчнөөр өвчилсөн үхэр эмчилгээ авдаггүй учраас устгахаас өөр аргагүй байдалд хүрдэг юм байна.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ