Ханиадыг гэртээ эмчлэх аргууд

Хүйтэн сэрүүн орж хүүхэд, хөгшидгүй ханиаданд нэрвэгдэх боллоо. Ханиалга дөнгөж эхэлсэн үед хамар битүүрч зарим шинж тэмдэг илэрч буй үед амархан аргаар гэрийн нөхцөлд дарж болохыг зөвлөе.
Зөгийн балаар ханиад дарах арга:
-Цайны халбага зөгийн балыг 2,5 гр цайны халбага манжингийн шүүстэй хольж, өдөрт дөрвөн удаа, хамартаа тав таван дуслаар дусаах
-Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг хамарт дусааж хэрэглэнэ.
-Нярай хүүхдэд цайны халбага зөгийн балыг 2 цайны халбага бүлээн усанд уусгана. Энэ шингэнээ хөвөнд шингээж хамарт 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчиж цэвэрлэхэд сайн.
Сүүгээр ханиад дарах арга:
-500 гр сүүг бага зэрэг халаан дотор нь өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, цөцгийн тос нэмээд сайтар хутгана. Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уухад ханиадны шинж тэмдэг алга болно. Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгнө.
-Сүүнд чихэр өвс чанаж ууж болно.
-Цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ шар тостой идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болдог.
Хий ханиалгасан үед:
-Чацарганыг сайн нухаж няцлаад 200 гр усанд 10 гр-ыг хийж 30 минут буцалгаад өдөрт гурван удаа хоолны халбагаар ууна
-Цагаан гааны буцалсан шүүс ч ууж болно
-Яншуй гурван ширхгийг 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр нь өгнө.
-Том хүнд таван янлуй 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр нь ууна.
-Хөх, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольжбуцалган өдөрт гурван удаа уугаарай.
Ханиаднаас урьдчилан сэргийлэх арга:
Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд гараа байнга бүлээн усаар хэд дахин угааж, амны хөндий, хоолойгоо содтой усаар зайлж байвал тустай. Мөн нэг гр аскорбины хүчлийг өглөөний цайны дараа уугаарай. Мөн дараагийн өдөр ч уух хэрэгтэй. Цагаа олж уусан бол ханиаднаас өөрийгөө хамгаалж чадна.
Ханиад хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, шархирах шинжүүдээр илэрнэ. Ийм үед
1.Дулаан байх
2.Амин дэмээр баялаг хоол идэх хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ